Шууд Chart

ТЦА : Энэ оны эхний таван сарын байдлаар 341 хүүхэд зам тээврийн осол өртжээ

2026-06-10 10:45:47

 Энэ оны эхний таван сарын байдлаар 341 хүүхэд  зам тээврийн  осол өртсөн байна. Үүнээс 18 хүүхдийн амь хохирсон байна.  Үүнээс нэг тохиолдол нь хашаа дотроо эргэх үйлдэл хийж байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа алдсан байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт  жолооч хөдөлгөөн эхлэхийн  өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болоод орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


ТЦА : Энэ оны эхний таван сарын байдлаар 341 хүүхэд зам тээврийн осол өртжээ  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй