Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн байгууллагуудын дарга, захирлуудын 58 дахь хурал Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Дакка хотноо 2023 оны 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд болж байна. Тус хуралд Монгол Улсаас ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн хурал нь “ICAO-ийн жендерийн эрх тэгш байдлын хөтөлбөрийг нисэхийн мэргэжилтнүүдийн хойч үе (NGAP)-ийн гаргасан санаачилгатай хамтран сурталчлах нь” уриан дор явагдаж байна. Тус хуралд ICAO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Хуан Карлос Салазар болон ICAO-ийн Зөвлөлийн ерөнхийлөгч, ноён Сальваторе Шиаккитано нар оролцон үг хэллээ.
Энэ удаагийн DGCA58-ийн онцлох үйл явдал нь:
- Хуралд оролцогч талуудыг КОВИД-19 цар тахлын дараах чөлөөт орчинд хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.
- “ICAO-ийн жендерийн эрх тэгш байдлын хөтөлбөрийг нисэхийн мэргэжилтнүүдийн хойч үе (NGAP)-ийн гаргасан санаачилгатай хамтран сурталчлах нь” сэдвийн хүрээнд нэр хүндтэй панелистууд оролцож, агаарын тээврийг хөгжүүлэхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах талаарх сэтгэлгээг ажилтнуудын дунд идэвхжүүлэх талаар өндөр түвшний панел хэлэлцүүлэг өрнүүлнэ.
- Нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, байгаль орчныг тогтвортой байлгахын төлөөх хэлэлцүүлэг нь бүс нутгийн агаарын тээврийн өсөлт, инновац нь өсөлтийг хэрхэн өөрчлөх талаар хэлэлцэнэ.
- Нисэхийн бүтээгдэхүүн, инновацыг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулна.
- Бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулж, түншлэлийн шинэ боломжуудыг нээнэ.
Эх сурвалж: ИНЕГ
| Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын иргэний нисэхийн байгууллагын дарга, захирлуудын хурал болж байна | ||
| Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.