Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулах талаар хэлэлцлээ.
Журам, заавар, дүрэм, аргачлалыг боловсруулан батлуулахтай холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албатай 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уулзалт зохион байгуулж тус ажлын албанаас боловсруулан, батлуулах 13 журам, заавар, дүрмийн талаар хэлэлцлээ.
Уулзалтад ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, тус газрын ахлах мэргэжилтэн Ө.Бодьгэрэл, зөвлөх, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш, Дэд проффессор С.Ариунаа нар оролцлоо.
Эх сурвалж: ХНХЯ
| Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, зааврын талаар хэлэлцлээ | ||
| Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.