Шууд Chart

Гамшгийн үед ажиллах эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ чадавхжуулна

2023-10-17 10:54:02

Гамшиг аюулт үзэгдэл, осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмнэл зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилготой сургалтыг ОБЕГ-аас зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтэн 60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Тэд гамшиг ослын үеийн газар дээрх анхны тусламж, эрэмбэлэлт, хугарал бэртлийн үеийн яаралтай тусламж, толгой хүзүүний гэмтэл зэрэг сэдвээр мэдлэг ур чадвараа дээшлүүлж, чадавхжина. 

Энэхүү сургалтыг “Ач” анагаах ухааны их сургуультай хамтран ДЭМБ-ын дэмжлэгээр зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Гамшгийн үед ажиллах эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ чадавхжуулна  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй