Шууд Chart

Алба хаагчид 1400 ширхэг улиас тарилаа

2023-10-17 09:06:51

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд байна. 

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг зохион байгуулж байгаа тус хөдөлгөөнийг монголын нийт ард түмэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхтэй дэмжин, олон арван бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсээр байна.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119-р ангийн хамт олон өчигдөр Богд уулын Жаргалантын аманд намрын тариалалтаа хийлээ. 

Намрын тариалалтаар алба хаагчид 1400 ширхэг улиас мод тариаллаа.

Онцгой байдлын байгууллага нь 2022-2030 онд 10 сая модыг тарьж ургуулах зорилт тавьсан юм.

Эх сурвалж: ОБЕГ


Алба хаагчид 1400 ширхэг улиас тарилаа  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-17 09:43
Urlagtai landshaft

Бидэнтэй нэгдээрэй