Шууд Chart

Хүннү Эйр компани БНХАУ-ын Хайнан чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ

2023-10-16 13:58:15

Энэ оны буюу 2023 оны 11 сараас эхлэн Хүннү Эйр компани БНХАУ-ын Хайнан чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр боллоо.

Хүннү Эйр компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал Хайнан арлын Хайкоу хотын нисэх буудлын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцээр хийж 2 хотыг холбосон нислэг үйлдэхээр тохиролцлоо.

Хайкоу Мейлан олон улсын нисэх онгоцны буудал (IATA: HAK, ICAO: ZJHK) нь одоогоор орон нутгийн Бээжин, Шанхай, Гуанжоу, Шенжэн, Ханжоу, Нанчан, Чэнду, Чунцин, Куньмин, Далянь, Шэньян, Жинань, Чиндао, Сиань, Чанша, Ухань, Гуйлин, Вэнжоу, Жэнжоу, Нанин, Шиамэнь, Фучжоу, Нанжин, Хөх хот, Гуян, Юнчэн, Чанчунь гэх мэт 29 чиглэл, олон улсын хувьд Хонг Конг, Пномпень, Бангкок, Макао, Сингапур, Куала Лумпур, Сидней, Самоа, Лондон, Токио гэх мэт 10 гаруй чиглэлийн нислэгт үйлчилгээ үзүүлдэг юм гэж ЗТХЯ-аас мэдээллээ.


Хүннү Эйр компани БНХАУ-ын Хайнан чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй