Шууд Chart

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 250 дуудлага хүлээн авав

2023-10-14 11:56:46

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 59 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 58.0 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 250 дуудлага хүлээн авчээ.

Эх сурвалж: АТГ


АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 250 дуудлага хүлээн авав  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй