Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) -ийн захирал Фан Шан болон Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ада, төсөл харицсан мэргэжилтэн Стелла нартай аравдугаар сарын 7-ны өдөр Бээжин хотноо уулзаж, Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон цаашид хэмжил зүйн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаар тохирцжээ.
Энэхүү уулзалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) хооронд Эрчим хүчний салбар дахь хэмжлийн түлхүүр эталон ба технологийн хамтарсан судалгааны төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 650-2000 кг/м3 хэмжих хязгаартай, 0.2 кг/м3 нарийвчлалтай 39 ширхэг эталон аерометрүүдийг (NIM)-ийн захирал Фан Шан Б.Ууганбаярт гардуулан өгсөн байна.
Стандарт, хэмжил зүйн газрын Нягтын эталоны лабораторид эдгээр ажлын эталон аерометрүүд нийлүүлэгдсэнээр нягтын эталоны нарийвчлалаа 0.3 хувиар дээшлүүлж, хэмжлийн чадавхаа нэмэгдүүллээ гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.

| Нягтын эталоны нарийвчлал нэмэгдлээ | ||
| Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.