Улаанбаатар хотод Ландфилл байгууламжаас гарах метан хийг устгах олон улсын төслийг эхлүүлээд байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон БНСУ-ын Байгаль орчны корпораци хамтран Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилл байгууламжаас ялгарч буй хүлэмжийн хийг устгах олон улсын төсөл хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр Судоквон ландфилл сайт менежмент корпорешн ГХЭТГ-ийн төлөөллүүдийг хүлээн авч, төслийн явц болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Тус төслийн хүрээнд төвлөрсөн хогийн цэгт байршлыг эцэслэн тогтоож барилгын зураг төслийг эцэслэн тохирсон бөгөөд метан хийг устгах, хэмжих байгууламж, мөн оффисын барилгыг тус тус ашиглалтад оруулах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
| Нийслэлд ландфилл байгууламжаас ялгарч буй хүлэмжийн хийг устгах төсөл хэрэгжиж байна | ||
| Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.