Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын анхдугаар зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 27-нд Төрийн ордонд болох гэж байна.
Зөвлөгөөнөөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилго, зорилт хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлох юм.
Монгол Улсын хэмжээнд ус цаг уурын салбарын 1900 гаруй албан хаагчид 24 цагийн турш тасралгүй ажилладаг ба агаар, хөрс, усны төлөв байдлыг шинжихээс гадна ус, цаг агаарын урьдчилсан мэдээ болон аюултай үзэгдлийн мэдээллийг гаргадаг юм. Байгалийн гамшигт үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэл дээр урьдчилан мэдээлэх, хөдөө аж ахуй, малчид, тариаланчид гэх мэт ус, цаг уурын мэдээлэл хүн бүрийн амьдралд чухал нөлөөлөл үзүүлдэг.
Энэ салбарыг үеийн үед залгамжлан 99 жилийн турш тасралтгүй авч яваа ус цаг уурын салбарыг олон нийтэд таниулах, энэ цаг үеийн ачааг үүрч яваа 700 гаруй албан хаагч нэгэн дээвэр дор чуулж, цаашдын хөгжлөө тодорхойлно гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
| Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үндэсний зөвлөгөөн болно | ||
| Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.