Сүхбаатар дүүрэг 1, 3-р хороо Сөүлийн гудамж гарааш буулгасан хэсэгт авто зам, зогсоол байгуулах ажлын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой /Саруул захын хойд уулзвараас 9-р байр хүртэл/ авто зам хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2023 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас 2023 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагийн хооронд замын ажил үргэлжлэх юм.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
| Саруул захын хойд уулзвараас 9-р байр хүртэлх замыг маргааш хааж, хучилт хийнэ | ||
| Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.