Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, сайдын зөвлөх Б.Батбаатар, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун нар Булган аймгийн Отрын бүс нутаг Дашинчилэнд ажиллаж байна.
Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөөгөөр нийт суманд хадлан, тэжээл бэлтгэлийн ажлыг чанартай, шуурхай зохион байгуулах, малдаа хүрэлцэхүйц хэмжээний өвс, тэжээлийг бэлтгэсэн эсэх, хэрхэн нөөцөлсөн талаар худаг уст цагийн эзэмшилт, ашиглалт, дулаалга, хашаа хорооны хангамж, малыг зах зээлд борлуулах, зам, даваа хаагдаж болзошгүй газарт өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдын хувийн бэлтгэлийг сайтар хангуулах талаар зөвлөмж, чиглэлээр ханган ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Отрын бүс нутагт ажиллалаа | ||
| Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.