Өнөөдөр “Нээлттэй Өмнөговь-хэвлэл мэдээлэл” сургалт, зөвлөгөөн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод эхэллээ. Тус зөвлөгөөнийг МСНЭ, МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл, Өмнөговь аймгийн ЗДТГ, түүний олон нийттэй харилцах алба хамтран энэ сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Зөвлөгөөнөөр МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүнүүд болон орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилготой юм. Мөн цаашлаад Өмнөговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцах аж.
Эх сурвалж: МСНЭ
| “Нээлттэй Өмнөговь-Хэвлэл мэдээлэл” сургалт, зөвлөгөөн Даланзадгадад эхэллээ | ||
| Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.