Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим нутаг дэвсгэрт "Газ үнэртэж байна" гэсэн мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд тархаад байна.
Бид өглөө Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Дэлбэрсэн зүйл огт байхгүй. Ямар нэгэн үйлдвэрт газ дэлбэрсэн дуудлага ирээгүй” гэсэн хариулт өгөөд шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэж мэдээлсэн.
Харин Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас "Баянзүрх, Хан-Уул дүүргийн айл өрхийн агааржуулалтаар дамжиж ГАЗ шиг зүйл үнэртэж байгаа талаар дүүргийн Онцгой байдлын хэлтэст тасралтгүй дуудлага ирсээр байна. Зарим хэвлэл мэдээлэлд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн учраас ийм үнэр тархсан талаар мэдээлээд байна.
Б.Энхмаа: Хийн түлш дэлбэрсэн тохиолдол бүртгэгдээгүй
Тэгвэл дөнгөж сая ОБЕГ-аас дараах мэдээллийг өглөө. "Аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Онцгой байдлын байгууллагад хийн түлш алдагдсан, дэлбэрсэн мэдээлэл бүртгэгдээгүй. Цахимд тархаад байгаа "Налайх дүүргийн төмрийн үйлдвэрт хийн түлш алдагдсан, дэлбэрсэн" гэх мэдээллийн мөрөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хяналт шалгалтыг хийсэн. Өнөөдрийн байдлаар холбогдох дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсээс хийн түлш хэрэглэдэг, түгээдэг ШТС-дад хэрэглээ болон хадгалалтын талаар хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна" гэсэн юм.
Түүнчлэн Гёте сургуулийн захиргаанаас "Үл мэдэх үнэр маш их үнэртэж, хүүхдүүд гэлтгүй багш, ажилчдын ч толгой өвдөж, бие эвгүйрхэж байгаа болохоор дээрээс шийдвэр хүлээлгүй хичээлийг яаралтай тараасан" гэж мэдээллээ.
"Дүнжингарав" худалдааны төв дотор хурц үнэртэж байгаа учраас өнөөдөр ажиллахгүй гэдгээ зарлаад байна.
Яг одоо НОБГ, НБОГ, НЦГ, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид "Дүнжингарав" худалдааны төв орчимд хяналт шалгалт хийж байна. Учир нь "Дүнжингарав"-ын ойролцоох бохирын шугамны худагнаас дээрх үнэр хурц үнэртэж буй аж.
Үнэр хаанаас тархаад байгаа голомтыг тогтоохоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
| Үнэрийн голомтыг тогтоохоор хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна | ||
| Үзсэн: 1485 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.