Шууд Chart

“Эрсдэлгүй Баянзүрх-Нэг өрх” аяны хүрээнд айл өрхүүдэд ажиллаж байна

2023-10-12 13:21:40

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 6-ны өдрөөс эхлэн “Эрсдэлгүй Баянзүрх - Нэг өрх” аян зохион байгуулж байна.

Үүсэж болзошгүй аюулт үзэгдэл, гамшиг ослоос хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөх эрсдэлийг бууруулах, гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх анхан шатны мэдлэг, дадлагыг олгох аян нэг сарын хугацаанд хэрэгжинэ.

Аяны хүрээнд өнөөдөр дүүргийн хэмжээнд угаарын хийн эрсдэлтэй 11 хорооны 126 мянга гаруй айл өрхүүдээр хяналт шалгалт хийх, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги нэгтгэлийн алба хаагчид, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Таван толгой түлш компани, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэсийн алба хаагчид, хорооны хэсгийн ахлагчдаас бүрдсэн нийтдээ 500 гаруй албан хаагчид өнөөдөр, маргааш айл өрхүүдэд ажиллана.

Энэхүү арга хэмжээний нээлтэд Нийслэлийн онцгой байдлын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан оролцож алба хаагч нарт зааварчилгаа өгсөн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд энэхүү аяныг зохион байгуулах бөгөөд Баянзүрх дүүрэгт анхлан зохион байгуулагдаж байгааг хэллээ гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 


“Эрсдэлгүй Баянзүрх-Нэг өрх” аяны хүрээнд айл өрхүүдэд ажиллаж байна  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй