Шууд Chart

Тарваган тахлын вакцины талаарх дэлхийн зөвлөгөөн болно

2023-10-12 12:43:12

ДЭМБ-ын Тахлын судалгаа, хөгжил, төлөвлөгөөний Blueprint баг Тарваган тахал өвчний судалгаа, шинжилгээний ажилд гарсан ахиц дэвшил, вакцины хөгжүүлэлтийг хэрхэн хурдасгах талаар цахим зөвлөгөөнийг 2023 оны 10-р сарын 12-нд 13 цагт товложээ.

Энэхүү зөвлөгөөнөөр дэлхийн томоохон шинжээчид тархвар судлалын сүүлийн үеийн шинэчлэлтүүд, ялангуяа вакцины хөгжлийн судалгааны үр дүнгүүд, тэдгээрийн талаарх мэдлэгийн зөрүүг тодорхойлох, тарваган тахлын вакцинтай холбоотой судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг тоймлон танилцуулах болно.

 Зөвлөгөөнөөр  Эпидемиологийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, Туршилтын амьтны өвөрмөц загварууд, тарваган тахал өвчнөөс хамгаалах дархлаа судлалын тойм, Тарваган тахлын эсрэг вакциныг хөгжүүлэх явцын талаар хэлэлцэх, Тарваган тахлын эмнэлзүйн үнэлгээг шинжлэх ухааны хандлагаар авч үзэх, Мэдлэгийн түвшин ба судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Эх сурвалж: ЗӨСҮТ


Тарваган тахлын вакцины талаарх дэлхийн зөвлөгөөн болно  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй