Шууд Chart

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Багануур дүүрэгт болж байна

2023-10-12 12:10:07

Багануур дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд, дүүргийн 60 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд гамшгаас бэлэн байдлын үзлэгт хамрагдаж байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга хурандаа Э.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулан ажиллаж байна.

Тус Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. 


Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Багануур дүүрэгт болж байна  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй