Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо иргэдийн хэлж заншсанаар Адам, Евагийн хөшөөний хэсэгт нийслэл хотын хэмжээнд анхны, хамгийн том экстрем спортын талбайг байгуулж байна.
Элсний волейболын талбай, уулын фитнесийн талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай, авто машинтай кино театр, экстрем спортын талбайг байгуулах юм.
Мөн майхан барих талбайг шийдэж иргэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Зарим бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, залуусын саналыг тусгах хэрэгтэйг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо.
Бүтээн байгуулалтын ажил энэ онд дуусна гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.



| Экстрем спортын талбай байгуулж байна | ||
| Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.