Эрүүгийн цагдаагийн албанаас иргэдийн интернэт банканд 2021-2022 онуудад хууль бусаар нэвтэрч олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, Турк Улс руу оргон зайлсан "Г" гэгчийг интерполын шугамаар "Хөх" булант зараар эрэн сурвалжилж байсан.
Тус албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

| Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсан этгээдийг дайчлан баривчилжээ | ||
| Үзсэн: 1525 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.