Шууд Chart

Нуранги, давчуу орон зайгаас аврах ажиллагааны сургалт хийлээ

2023-10-11 16:31:57

Нуранги, давчуу орон зайгаас аврах ажиллагааны сургалтад Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги, Уул уурхайн аврах ангийн 41 алба хаагчийг хамрууллаа.

Аравдугаар сарын 10-11-нд болсон энэхүү сургалтаар мөн нурангид ашиглах аврах багаж хэрэгсэлтэй ажиллах, багаж хэрэгслийн засвар үйлчилгээний талаар мэдлэг олгов.

Сургагч багш нарыг чадавхжуулах зорилготой энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Онцгой байдлын байгууллагын “Хот дотор эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд зохион байгуулсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Нуранги, давчуу орон зайгаас аврах ажиллагааны сургалт хийлээ   
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй