Шууд Chart

Санамж бичиг байгууллаа

2023-10-10 10:45:03

Авто замын салбарын онол практик, эрдэм шинжилгээний хурлыг жил бүрийн 12 дугаар сарын эхний долоо хоногт жил бүр тогтмол зохион байгуулахаар ШУТИС, МАЗХ, МАЗЗХ-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Санамж бичиг”-ийн хүрээнд талууд нь авто замын салбарт бэлтгэгдэж буй оюутан, залуу судлаачид болон судалгааны багийг дэмжих, тэдний судалгааны арга зүй үр дүн, амжилтыг салбартаа түгээн дэлгэрүүлэх мөн инженер техникийн ажилтнууд мэдлэг туршлагаа харилцан солилцох, шинийг сурч мэдэх, тасралтгүй хөгжих санал санаачилгыг дэмжих зорилгоор жил бүр тогтмол зохион байгуулж, хамтран ажиллах зорилготой юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг 12 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус хурлын эмхэтгэлийг хэвлэмэл болон цахим сэтгүүл хэлбэрээр байршуулна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.  


Санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй