Шууд Chart

Сонины онцлох мэдээ

2023-10-09 10:01:12

Уншигч та бүхэнд Өдөр тутмын сонинуудын өнөөдрийн буюу аравдугаар сарын 09-ний өдрийн онцлох мэдээний тоймыг хүргэе.

"Өдрийн сонин"ы өнөөдрийн дугаарт Б.Батзориг: Үүнээс ч онц ноцтой гэмт хэрүүд гарна. Хэргийг судлахгүйгээр урьдчилан сэргийлж чадахгүй", "Т.Хүрэлбаатар: Нийгэмд сенсаци зориуд гаргаж, түүнийхээ сүүдэр дор парламент хоорондын комисс гэх Оросын нөлөөг Монголын төрд нутагшуулж байна", "Д.Сарангэрэл: Хүүхдийг хүчирхийлсэн гэмт этгээдэд өршөөл үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй бүх насаар нь хорьё", "Н.Тэгшбаяр: Монголын нийгэм өрөнд баригдаж, авлигын өтөнд идэгдээд байна. Авлигагүй, өрийн дарамтгүй болгох ёстой" зэрэг мэдээллийг онцлож байна. 

"Өнөөдөр сонин"-д "Цахим үндэстэн болох гэсэн ч цаасан доороосоо өндөрлөхгүй", "Хожуу гаргах шийдвэрээрээ "шоу"-дахгүй байхыг хүсье", "Г.Доржлхагва: ""Идлэг шонхор нүүдлийн шувуу учир экспортлох нь ашигтай" гэж тархи угааж байна", "Ховд-Увс, Завхан -Говь-Алтай аймгийг хатуу хучилттай авто замаар холбох төслийн санхүүжилтийг шийджээ", "Ханбогдын Засаг дарга Х.Нэхийтэд холбогдох хэргийг шалгаж дуусав",  "Т.Тулга, Б.Отгонболд нар Азийн наадмын аварга боллоо" зэрэг мэдээллийг онцолжээ.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт "Дорноговийн Ганаа эмч", "Б.Золзаяа: Асархуйн ачааллыг бууруулахад төрийн оролцоо чухал", "З.Батбаяр: Шадивлангийн гүүрийн орчим дахь уснаас нян илэрсэн" зэрэг мэдээллийг онцолжээ.


Сонины онцлох мэдээ  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй