Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв төслийг Вагонд ачигч, Бутлуур, Туузан дамжуурга, дагалдах тоног төхөөрөмж, Овоологч, тэжээгч, Барилга байгууламж, зам талбай, Эрчим хүч, автоматжуулалт зэрэг 6 багц ажлын хүрээнд гүйцэтгэж байна.
Төслийн нийт гүйцэтгэл 76.87 хувьтай, одоогоор бутлуур дам нуруу угсралт, туузан дамжуургын рольк угсрах, дамрын суурь болон дамар хэмжилт, тохируулах, эргэх механизмын суурь байрлуулах гэх мэт төслийн хүрээнд хийгдэх ажлууд үргэлжилж байна.
Монгол Улсад томоохонд тооцогдох уг ачилтын байгууламж ашиглалтад орсноор цагт 3500 тн, жилд 20 сая.тн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтай.
Төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ, технологийн горимыг нарийн баримтлан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах юм.
Ингэснээр улсын экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, шинээр ажлын байрууд бий болох, авто тээвэртэй холбоотой үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.
| Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орсноор улсын экспортыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулна | ||
| Үзсэн: 1636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.