Шууд Chart

Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд 169 осол гарчээ

2023-10-07 17:10:49

Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг гурван сарын хугацаатай зарласан.

Аяны хүрээнд аравдугаар сарын 5-нд барилгын салбарт шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлагыг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах үзүүлэх сургуулилалтыг “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны төслийн талбайд зохион байгуулсан.

Харин өчигдөр “Хөдөлмөрийн эрүүл ахуйн ойлголт, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ”, “Зураг төсөл боловсруулалт, чанарын байдал”, “Аюултай тохиолдлын менежмент”, “Өргөх байгууламжийн техникийн аюулгүй ашиглалт" зэрэг сэдвийн хүрээнд ажил олгогч нарт зориулан сургалт зохион байгуулжээ. 

Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд 169 осол гарч, 38 хүн хүнд, 87 хүн хөнгөн гэмтэл авч, 44 хүний амь нас эрсэдсэн гэсэн тоон мэдээлэл байна.

 Эх сурвалж: БХБЯ


Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд 169 осол гарчээ  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-08 13:16
Ажил олгогч, ажиллаж байгаа иргэн хоёр талаасаа хариуцлагатай гэрээа хийж, ажилд гарахаас өмнө ХХАА -ны зааварчилга өгч гарын тогтмол гарын үсэг зуруулж ажилд гарга. Ажилд гарсан хүмүүс нь аюулгүйн ажиллагааг мөрдөж ажлаа хий. Ажил дээрээ согтууруулах ундаа бүү хэрэглэ. Хөдөлмөрийн гэрээгээ дагаж, мөрдөж ажил. Өргөх, тээвэрлэх төхөөрөмж, машин ажилуулж байгаа ажилтан, жолооч нар мөн адил ХХА г мөрд, архи хэрэглэж болохгүй. Баригдаж бгаа барилгын дээрээс юм унагаж болохгүй, түүний доогуур иргэд хамаагүй явахыг хоригло. Осол аваар, гэмтэл гаргахгүй ажиллах нь иргэн, ажилтан таны толгойд бгаа. Хэрэгжүүл, хэвшүүл
Зочин [127.0.0.xxx] 2023-10-08 09:39
Ami nasndaa hairtai bol Arhi bvv ams

Бидэнтэй нэгдээрэй