Шууд Chart

ГИХГ: Есдүгээр сард 54 өргөдлийг бүрэн шийдвэрлэлээ

2023-10-04 09:29:24

Гадаадын иргэн, харьяатын газар есдүгээр сард 54 өргөдлийг бүрэн шийдвэрлэлээ. 

Тайлант хугацаанд байгууллагын төвд 50 (иргэнээс 37 өргөдөл, 2 гомдол, албан хаагчдаас 11 өргөдөл), орон нутаг дахь нэгжүүдэд 15 (иргэнээс 8 өргөдөл, албан хаагчдаас 7 өргөдөл), нийт 65 өргөдлийг хүлээн авч, 23 өргөдлийг шийдвэрлэсэн.

Мөн өмнөх сард хүлээн авсан 31 өргөдлийг шийдвэрлэж, есдүгээр сард нийт 54 өргөдлийг (өргөдөл 53, гомдол 1) шийдвэрлэлээ.  

Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 96,7 хувьтай, 27 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад нийт нэг өргөдөл (гомдол 1) шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэлээ гэж ГИХГ-аас мэдээллээ. 


ГИХГ: Есдүгээр сард 54 өргөдлийг бүрэн шийдвэрлэлээ  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй