Шууд Chart

СЗХ: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.3 дахин өсчээ

2023-08-24 12:22:02

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өсөж 10,998.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт 533.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин, 2019 оны мөн үеэс 5.9 дахин өсчээ. Нийт арилжааны 80.5 хувийг хувьцааны, 4.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 7.0 хувийг компанийн бондын, 7.9 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус тус эзэлжээ.


СЗХ: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.3 дахин өсчээ  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй