Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Европ-Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (Евро Танхим) гүйцэтгэх захирал, ноён Томаш Бравенец тус танхимын төлөөллийн хамт хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжих Хөдөлмөрийн тухай хуулийн талаар ярилцсан юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон жил ярьж, өргөн хүрээнд хэлэлцэж, УИХ-д хэд хэдэн удаа өргөн барьж багагүй цаг хугацаанд боловсруулсан. Энэ хэрээр хөдөлмөрийн харилцаанд шаардлагатай чухал зохицуулалт, зүйл заалтуудыг тусгасан, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэсэн чухал хууль болж чадсан.
Хуульд орсон өөрчлөлт, зүйл заалтууд гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, компаниудад ойлгомжтой байх тал дээр бид анхаарч ажиллана. Ойлгомжгүй байдлаас үүдэж хуулийн хэрэгжилт хангалтгүй байх, аж ахуйн нэгж болон ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс хохирох асуудал гарах ёсгүй" гэдгийг онцолсон юм гэж ХНХЯ-наас мэдээллээ.
| Европ-Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захиралтай уулзав | ||
| Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.