Шууд Chart

Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа

2026-05-08 15:12:00

Суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, сургуулийн орчны тохижилтыг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны 3000 ам метр гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн хийж дууслаа.

Тус ажлын хүрээнд сургууль орчмын шороон болон бетон хучилт, явган зам, сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн талбай, гүйлтийн замын EPDM резинэн хучилт, хөл бөмбөгийн талбайн хиймэл зүлэг, төмөр торон хашаа, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэв. Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “МГБИ” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй