Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тодруулбал,
- Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо: Барилгачдын талбайХан-Уул дүүрэг, 15 дугаар хороо: Төв цэнгэлдэх хүрээлэн
- Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо: Экстрем спортын талбай
- Налайх дүүрэг, 1 дүгээр хороо: Төв талбайд өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, Ерөнхий дендорлогич С.Эрдэнэсайхан “Өргөтгөсөн худалдаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс, бордоо, зарим төрлийн тоног төхөөрөмжийг борлуулж буй. Иймд иргэд та бүхнийг мод бут, сөөгөөс худалдан авалт хийн, Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах бүх нийтийн мод тарих өдөрт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд нийслэлийн есөн байршилд бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулсан. Тухайн арга хэмжээнд 57 байгууллагын 1176 албан хаагч оролцон 13 мянга орчим мод бут, сөөг тарих ажлыг эхлүүлсэн юм. Уг арга хэмжээ тавдугаар сарыг дуустал бямба, ням гарагуудад болно. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх есөн байршилд мод бут, сөөг тарих боломжтой. Тодруулбал,
- Баянгол дүүрэг: Баянгол цэцэрлэгт хүрээлэн
- Баянзүрх дүүрэг: Мод үржүүлгийн газар /Хар усан тохой/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн IGM
- Налайх дүүрэг: Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн
- Сонгинохайрхан дүүрэг: Инчон цэцэрлэгт хүрээлэн
- Хан-Уул дүүрэг: Түргэний цэцэрлэгт хүрээлэн, Айцын ам
- Чингэлтэй дүүрэг: Хойморь хайрхан
| Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна | ||
| Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.