Шууд Chart

“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

2026-05-07 12:19:03

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.07/ Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, О.Алтангэрэл, Б.Мөнхсоёл, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ө.Шижир, Л.Энхнасан, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд нар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасны 2.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 136 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг нь 805.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Улмаар Монгол Улсын 2024, 2025 оны улсын төсөв, 2026 оны төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасан нийт төсөл, арга хэмжээний давхардлыг ангилан үзэхэд 2010 оноос хойш төсвөөс санхүүжүүлсэн 522 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг 2026 оны байдлаар 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байсныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.

Энэ нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт үзүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг алдагдуулахын зэрэгцээ цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар нийгэм, эдийн засгийн олон үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж, өмнөх төслүүдийн нэмэгдсэн дүнг санхүүжүүлэхэд зарцуулж буй байдлыг залруулах шаардлага үүссэн тул төслийг боловсруулжээ.

Төсөл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсөвт өртгийн үндэслэлгүй өсөлтийг бууруулах, зогссон болон үр ашиггүй төслүүдийг эрэмбэлэх, төлөвлөлт болон шийдвэр гаргалтыг ил тод, өгөгдөлд суурилсан болгох,төсвийн сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх зорилготой аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй