Шууд Chart

Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна

2026-07-13 13:23:53

"Дэлхийн адууны өдөр"-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Айраг" фестиваль Хүй долоон худагт үргэлжилж байна.

Монголчуудын уламжлалт үндэсний идээ, ундааны нэг болох айраг нь нүүдэлчдийн ахуй соёл, малчин түмний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой үнэт өв юм.

Энэхүү фестивалиар айраг эсгэх уламжлалт арга ухаан, айрагны соёл, хэрэглээг олон нийтэд таниулж байна.

Фестивалд Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн малчид оролцож, нутаг нутгийн айрагны онцлог, уламжлалыг сурталчилж байна.

Мөн тус хүрээнд монголчуудын эртнээс уламжилж ирсэн дэмбээ наадгайг сэргээн сурталчлах "Дэмбээ” тэмцээн боллоо.

Айрагны фестивальд наадамчин олон өргөнөөр хүрэлцэн ирж, үндэсний өв соёл, уламжлалт ундааны дээжтэй танилцан, сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэж сонирхох нь нээлттэй гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ. 


Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй