Шууд Chart

"Түмэн морьтны их жагсаал"-д 12600 морьтон оролцлоо

2026-07-13 15:15:57

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар баталж, уг тогтоолыг НҮБ-ын гишүүн 56 улс хамтран дэмжсэн юм.
 
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 100 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 13-ныг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
 
”Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээ Түмэн морины парад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаан, хүчит бөхийн барилдаан, адууны соёл, өв уламжлалыг сурталчилсан уралдаан, тэмцээн, урлаг, соёлын олон талт үйл ажиллагаа Хүй долоон худагт эхэллээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулж 12600 морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсаж байна.
 
“Physical: Asia” шоуны оролцогчид урилгаар Түмэн морины парадад оролцож байна. Энэ нь “Дэлхийн адууны өдөр”-ийн олон улсын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж буй юм.
 
”Дэлхийн адууны өдөр”-ийн ач холбогдол нь монгол адууны үнэ цэн, генетикийн өвийг олон улсад сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, морин спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байна.
 
Дэлхийд 60 сая гаруй адуу байдгаас 5 сая нь манай улсад бий.
 
Монгол Улс нэг хүнд ногдох адуугаараа дэлхийд тэргүүлж байна.
 


"Түмэн морьтны их жагсаал"-д 12600 морьтон оролцлоо  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй