Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам баярын мэндчилгээ дэвшүүллээ.
“Төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон таны гэргий, Монголын ахан дүүс, ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үед бидэнд хүндэтгэл үзүүлж, чин үнэнч, халуун дотноор хүлээн авсныг миний бие санан дурсаж байдаг юм. Харилцаагаа хоёр улсын язгуур эрх ашигт нийцүүлэн улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байна.
Энэ дашрамд анх удаа тэмдэглэж буй “Дэлхийн адууны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэжээ.
| Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүлэв | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.