Шууд Chart

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026-07-13 15:37:56

2026 оны долоодугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах боловч долоодугаар сарын 18, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20, 21-нд нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ.

Хур тунадас: 14-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар,

15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,

16-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор,

17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр,

20-нд нутгийн зүүн хагаст,

21-нд зүүн аймгуудын нутгаар,

22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Долоодугаар сарын 19-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Долоодугаар сарын 19, 20-нд бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Долоодугаар сарын 14-нөөс 19-нд дулаарч шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, долоодугаар сарын 19, 20-нд бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй