Шууд Chart

МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ

2026-05-08 14:24:11

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд 2027-2029 онд эдийн засгийн өсөлтийг 5.8-6.3 хувийн түвшинд хадгалах, инфляцыг үе шаттай бууруулах, төсвийн алдагдлыг ДНБ-ий 0.5 хувь хүртэл бууруулах зорилтыг тусгасан байна. Мөн Засгийн газрын өрийг ДНБ-ий 50 хувийн түвшинд барьж, цаашид бууруулах бодлого баримтлахаар төлөвлөжээ.

Харин Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд нийт 15.3 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Бүлгийн хуралдаанаар дээрх хуулийн болон тогтоолын төслүүдийн зорилт, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжилтийн уялдаа холбоо, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын чиглэлүүдийг хэлэлцсэн юм. Эдгээр баримт бичиг нь ирэх жилүүдийн төсөв, хөгжлийн бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой гэж үзэж байна.


МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 2 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй