Шууд Chart

Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ

2026-05-07 11:08:51

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Халдвар хариуцсан I багийн мэргэжилтнүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын золбин нохойн популяц дахь бэтгийн хорхойн халдварын тархалтыг үнэлэх тандалт судалгааг гүйцэтгэлээ.

ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд 2019-2020 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын золбин ноход 5 төрлийн зоонозын гельминтээр халдварласан бөгөөд үүнээс бэтгийн хорхойн халдваржилт 12.1 хувьтай байгааг тогтоож байсан юм.

Энэ удаагийн тандалт судалгааг Улаанбаатар хотын Цагаандавааны нэгдсэн хогийн цэгт зохион байгуулж, нийт 30 золбин нохойноос нарийн гэдэсний сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулав.

Тус судалгааны үр дүн нь нийслэлийн хэмжээнд зоонозын халдварт өвчний эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.  


Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй