Шууд Chart

Дөрөвдүгээр сард 840.017 зөрчил бүртгэгджээ

2026-05-07 13:28:41

Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сард нийт 840.017 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 0.9 хувиар буурчээ. 

Бүртгэгдсэн зөрчлийн 89.3 хувь нь Нийслэлд, 10.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс 99.6 хувийг Цагдаагийн байгууллага, 0.4 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.5 хувийг газар дээр нь, 1.1 хувийг хялбаршуулсан журмаар, 0.1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

2026 оны дөрөвдүгээр сард зөрчил гаргасан 795,256 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 2.1 хувиар буурсан бол 35,323 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 1.2 хувиар өсжээ. 

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн 76.4 хувь нь эрэгтэй, 23.6 хувь нь эмэгтэй, 30.4 хувь нь 36-45 насны хүмүүс байна.

Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд нийт 7,2 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 3,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай харьцуулахад, танхайрах зөрчил 1229 бүртгэгдсэн нь 24.8 хувиар, автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 2920 бүртгэгдсэн нь 24.6 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 595 бүртгэгдсэн нь 18.5 хувиар, жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 4209 бүртгэгдсэн нь 9.1 хувиар тус тус буурсан бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 14,104 бүртгэгдсэн нь 25.8 хувиар өссөн байна.


Дөрөвдүгээр сард 840.017 зөрчил бүртгэгджээ  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй