Шууд Chart

Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар уулзалт хийв

2021-02-16 18:11:14

Сангийн сайд тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд, яамны удирдлагуудтай уулзаж, Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцлээ.

Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж 3 их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн 6%-ийн зээлийн хөтөлбөрийн тогтвортой бодлогыг хангаж хэрэгжүүлэх, мөн 1 их наяд төгрөгийн барилгын салбарыг дэмжих чиглэлээр Залуус хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Эх сурвалж: Сангийн яам


Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар уулзалт хийв  
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй