Улсын хэмжээнд 2025 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 25.3 сая хээлтэгч малын 14.2 сая нь 2026 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар төллөжээ. Тодруулбал, эм хонины 7 сая буюу 63.9 хувь, эм ямааны 5.9 сая буюу 58.9 хувь, ингэний 58.4 мянга буюу 30.1 хувь, үнээний 759.5 мянга буюу 34.6 хувь, гүүний 387.8 мянга буюу 21.0 хувь нь төллөжээ.
Гарсан төлийн 98.9 хувь буюу 14 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 820.5 мянгаар буурчээ.
Хурганы 7.0 сая буюу 99.0 хувь, ишигний 5.8 сая буюу 98.8 хувь, тугалын 751.0 мянга буюу 98.9 хувь, унаганы 384.6 мянга буюу 99.1 хувь,ботгоны 58.1 мянга буюу 99.6 хувь нь бойжсон байна.
Том малын зүй бус хорогдол 2026 оны эхний дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 230.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 114.2 мянгаар өсжээ.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авчүзвэл, ямаа 97.4 мянга, хонь 86.1 мянга, үхэр27.1 мянга, адуу 20.0 мянга, тэмээ 225 толгой тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын
37.3 хувийг хонь, 42.2 хувийг ямаа эзэлж байна
| Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна | ||
| Үзсэн: 1 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.