Шууд Chart

Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодрууллаа

2021-02-11 10:03:02

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодрууллаа.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор:

 

- Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК;

- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Улаанбуудайн эх газар” ХХК;

- Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Гарааны Дархан элит” ХХК;

- Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундрага”  ХХК;

- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Атар трейд” ХХК;

- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК;

- Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” ХХК;

- Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК;

- Төв аймгийн Цээл сумын “Шинэ залуучууд” ХХК;

- Төв аймгийн Заамар сумын “Тосон овоот хайрхан” ХХК;

- Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Энхбулган” ХХК;

- Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Дацан-Агро” ХХК тус тус шалгарлаа.

“Улсын аварга тариаланч”-аар:

- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн Жанасын Майлыбай;

- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Дүүрэнгийн Мөнхбаатар;

- Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Баярчулууны Галсанбар;

- Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Мягмарсүрэнгийн Мөнхбаяр;

- Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Лувсанжамбаагийн Лувсанпүрэв;

- Завхан аймгийн Улиастай сумын иргэн Доржпаламын Цагаанхүү;

- Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Чойндонгийн Оюунцэцэг;

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Нямдоржийн Бадамханд;

- Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэн Жавзангийн Отгонбаатар;

- Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Цагаачийн Баасанхүү;

- Төв аймгийн Борнуур сумын иргэн Бямбаагийн Атартунгалаг;

- Увс аймгийн Улаангом сумын иргэн Баазарын Батсүх;

- Ховд аймгийн Буянт сумын иргэн  Долдойн Аманжол;

- Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Мижиддоржийн Цэцэгсүрэн;

- Ховд аймгийн Мянгад сумын иргэн Баттогтохын Отгонтөгс;

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Долгорын Чимгээ;

- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэттолгой” ХК-ийн механикжуулагч Даваасүрэнгийн Батбаяр;

- Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” ХХК-ийн механикжуулагч Нямцэрэнгийн Болдбаяр;

- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” ХХК-ийн механикжуулагч Хувцагааны Нарангэрэл;

- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баян шинэ зам” ХХК-ийн механикжуулагч Мандирын Алтангэрэл;

- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Шижир говь” ХХК-ийн механикжуулагч Ванчинсүрэнгийн Батбаяр нар тус тус шалгарлаа.

Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байдаг манлайлагч малчид, газар тариалангийн салбарт тогтвортой амжилт гаргаж бусдыгаа хошуучилж байгаа Улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч нарыг ийнхүү тодрууллаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодрууллаа  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй