Шууд Chart

"Улсын аварга саальчин", "Улсын аварга фермер"-ийг шалгарууллаа

2021-02-11 09:55:22

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын аварга саальчинг тодрууллаа.

“Улсын аварга саальчин”-аар:

- Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн саальчин Бадамдашийн Батцэцэг;

- Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн саальчин Рэндоогийн Нансал;

- Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн малчин Нямбуугийн Алтанцэцэг;

- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн саальчин Доржхорлоогийн Тогоо;

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан багийн саальчин Дашдаваагийн Хорлоо;

- Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн саальчин Жамсрандоржийн Сэржмядаг нарыг шалгарууллаа.

“Улсын аварга фермер”-ээр:

- Дархан-Уул аймгийн Дархан сумын фермер Гончигсүрэнгийн Болор-Отгон;

- Орхон аймгийн Баян-Өндөр сумын фермер Нэргүйн Дэлгэрсүрэн;

- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын фермер Сүхээгийн Сүхдаваа;

- Төв аймгийн Баяндэлгэр сумын фермер Жадамбын Баттөгс;

- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн фермер Баяраагийн Төгс-Эрдэнэ нар шалгарлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ


"Улсын аварга саальчин", "Улсын аварга фермер"-ийг шалгарууллаа  
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй