Шууд Chart

Сайд Б.Батцэцэг Турк Улсын элчин сайд А.Язалыг хүлээн авч уулзав

2021-02-10 09:50:25

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглээд цаашид хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд онцгойлон анхаарахаар тохиролцов. Энэ хүрээнд ойрын хугацаанд Монгол Улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Турк Улсын Олон улсын эдийн засгийн зөвлөл хоорондын хамтарсан цахим уулзалтыг зохион байгуулна.

Түүнчлэн соёлын харилцааг эрчимжүүлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах боломжийг судлан ажиллахаар тохиров.

Эх сурвалж: ГХЯ


Сайд Б.Батцэцэг Турк Улсын элчин сайд А.Язалыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй