Шууд Chart

Жижиг, дунд үйлдвэрийн газар Францын BpiFrance санхүүгийн байгууллагатай онлайн уулзалт хийлээ

2021-02-08 15:06:45

Францын аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлдэг “BpiFrance” санхүүгийн байгууллагын хүсэлтээр Жижиг, дунд үйлдвэрийн газар Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-тай хамтран 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр онлайн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тус газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар болон цаашид төлөвлөж буй бодлогын өөрчлөлтүүдийн талаар танилцуулж, уулзалтад оролцсон BpiFrance, ЭЗХАХБ-ын төлөөлөгч болон БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдааны атташе нартай харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Мөн “BpiFrance”-ын Олон улсын экспертизийн ажиллагааны газрын дарга Винсент Бетта Монголын Жижиг, дунд үйлдвэрийн газарт бодлогын зөвлөмж гаргах, техникийн туслалцаа үзүүлэх боломжтойгоо илэрхийлж дараагийн уулзалтаар энэ талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхээр тохиролцов.

Эх сурвалж: ГХЯ


Жижиг, дунд үйлдвэрийн газар Францын BpiFrance санхүүгийн байгууллагатай онлайн уулзалт хийлээ  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй