Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараар ахлуулсан баг хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Тус багт Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, албан хаагч, салбар бүрийн судлаачид багтаж байгаа юм.
Шинжлэх Ухааны Технологийн Их Сургуулийн Системийн сэтгэлгээний лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Ууганбаяр Хөдөлмөр эрхлэлтийн “Системийн динамик загвар” боловсруулах ажлын явцыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаанд тулгуурлан удирдах зорилготой.
Эх сурвалж: ХНХЯ
| Хөдөлмөр эрхлэлтийн “Системийн динамик загвар” боловсруулах ажлын явцтай танилцлаа | ||
| Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.