Шууд Chart

УИХ: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөллөө

2021-01-21 19:37:57

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаас огцрох болсоноо мэдэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан.

Харин одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ийн гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцоруулах саналыг дэмжжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүд үг хэлсэний дараагаар санал хурааж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 гишүүн буюу 95.2 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө.


УИХ: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөллөө  
Үзсэн: 2674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй