Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагаас болж, Засгийн газар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлогджээ.
Тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулна.
| Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлнэ | ||
| Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.