Шууд Chart

Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

2021-01-15 07:54:58

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаа хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед асуулт асууж, бичгээр санал гаргасан гишүүн байгаагүй тул Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг онцлов. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлах Байнгын хорооны саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54,7 хувь нь дэмжив. 


Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ  
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй