Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгийн хуралдаанаар 12 дугаар сарын 28-наас 31-ний өдрүүдэд хэлэлцэх асуудлын тов, дараалалыг танилцуулж байна.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
12 дугаар сарын 28-ны Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
12 дугаар сарын 28-ны Даваа гарагт:
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд;
- Улсын Их Хурлын даргын 2020 оны 51 дүгээр захирамжаар байгуулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас "Үндсэн хууль" танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- Улсын Их Хурлын даргын 2020 оны 49 дүгээр захирамжаар байгуулсан Цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсэж буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэх зорилгоор урт хугацаат дахин санхүүжилтийг нэвтрүүлэх, иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж бүрд бодит нөлөө үзүүлэх мөнгөний бодлого, зээл, зээлийн хүүгийн хөнгөлөлтийн арга хэмжээ авах, төр хувийн хэвшлийг дэмжих гэсэн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэлээр хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
12 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
| УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт... | ||
| Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.