Шууд Chart

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

2020-12-22 14:55:37

Монгол улс Куба улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд талууд хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг хэлэлцэн цаашид хоёр орны эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.

 

Мөн Биорат бүтээгдэхүүнийг манай улсын өргөн уудам бэлчээрт их хэмжээгээр ашиглах технологийн зөвлөмж боловсруулахад чиглэгдсэн хамтарсан судалгаа хийх; Уг бүтээгдэхүүнийг гадаад улсаас импортлоход өртөг өндөртэй байгаа тул манай улсад үйлдвэрлэсэн улаанбуудайг дүүрэгч түүхий эд болгон ашиглаж дотооддоо үйлдвэрлэх замаар өртөгийг бууруулах талаар санал солилцох;

Зөвхөн Биорат бүтээгдэхүүнээр хязгаарлалгүй ургамал хамгаалал, ариутгал, халдваргүйжилтийн зорилгоор үйлдвэрлэдэг биологийн гаралтай бүтээгдэхүүнийг манай улсын хөдөө аж ахуй, таримал ургамлын салбарт ашиглах боломжийг судалж хамтран ажиллах зэрэг саналыг салбарын сайдад танилцууллаа.

Видео мэдээг энд дарж үзнэ үү.

 
Эх сурвалж: ХХААХҮЯ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа  
Үзсэн: 1623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй