Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалыг танилцуулж байна.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
12 дугаар сарын 21-ний Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
12 дугаар сарын 21-ний Даваа гарагт:
- Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өргөн мэдүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2020 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимд;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд.
12 дугаар сарын 22-ны Мягмар гарагт:
- Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Их засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
12 дугаар сарын 23-ны Лхагва гарагт:
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.30 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд;
- Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2020 оны 01 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн гишүүд “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах уурын болон усан халаалтын зуухны талаар” мэдээлэл сонсох ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
- Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өргөн мэдүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2020 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
- Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2020 оны 48 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимд;
- Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Их Засаг” танхимд.
| УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт... | ||
| Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.